Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар маргааныг хяналтын журмаар хянан хэлэлцэнэ

Нэр бүхий иргэдийн өргөдөл, мэдээллээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 1/02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон тогтоолын заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэв.